Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ
2024-02-26
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 17 дугаар хуралдаан 61,9 хувийн ирцтэйгээр 2023.02.26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын санал авч, тоолох сонгуулийн хэсэг байгуулах тухай /5 багт тус бүр 5-н хэсэгтэй байхаар/ 2. Зурагт самбар байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх тухай /самбарыг хуучин ЗДТГ-ын хойд талын засмал замын уулзварт/ 3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал хүргүүлэх тухай /Хутагт групп ХХК-ийн ХА-48000250 бүртгэлийн дугаартай, Хүрэн дэл нэртэй 169,13 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохоос татгалзсан/