Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ
2023-05-26
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Дэлгэрсайхан 2023.05.26-ны өдөр Гурвансайхан суманд ажиллаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хамтарсан багийн ажлын хэсэгтэй уулзаж зөвлөмж өгч санал хүсэлтийг сонслоо. Мөн энэ үеэрээ гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх утасны дугаар бүхий гэрэлт самбарыг сумын Ерөнхий боловсролын сургуульд гардуулан өглөө.