Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ
2023-06-02
2023 оны 6 сарын 2-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Гэрэлт ирээдүйн төлөө" уриан дор Волейболын тэмцээн зохион байгуулж 11 багийн 66 эмэгтэй тамирчин оролцлоо. Энэ үеэр "Эхийн алдар" одонтой хамгийн ахмад ээж 1-р багийн өндөр настан 1933 онд төрсөн Пүрэвийн Сарангэрэл, хамгийн залуу ээж 3-р багийн малчин 1995 онд төрсөн Батсайханы Пүрэв нарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлэн ирээдүй хойч болон үеийн залуустаа сайн сайхнаар үлгэрлэж байгаад талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.