Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

2023-05-26

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ 5 сарын 26-ны өдөр Гурвансайхан сумын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Уулзалтаар иргэдэд ИТХ-ын үйл ажиллагааны чиглэл болон төлөөлөгчдийн эрх үүргийн талаарх мэдээлэл болон 2023 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн ЕБС-ийн удирдлага багш нар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хамтарсан багийн ажлын хэсэгтэй уулзаж зөвлөмж өгч санал хүсэлтийг сонслоо. Ном хандивлах сайхан аяны хүрээнд Гурвансайхан сумын төсөвт байгууллагын албан хаагчдаас хандивласан номыг сумын Номын санд хүлээлгэн өглөө. Мөн Улаан загалмайн анхан шатны хуралдаан хийгдэж сумын УЗХ-ны тэргүүнээр сумын ИТХ-ын дарга Д.Батсайхан томилогдлоо. МУУГЗ Б.Магсаржав, МУГЖ Н.Амгалан, МУСТА Ж.Ганчимэг нар ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн иргэдээс Азтан тодруулж Манжуур аялах эрхээр нэг иргэнийг шалгарууллаа. Иргэн Жигжид өөрийн зохион шүлгийг уншиж хөгжмийн зохиолч МУУГЗ Магсаржавт ая хийж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд хөгжмийн зохиолч 7 сард ая хийж өгөхөө амлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%