Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ СУРГАЛТ БОЛЛОО

2023-05-28

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ СУРГАЛТЫГ ГУРВАНСАЙХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" сургалтыг Дундговь аймгийн Гурвансайхан суманд 05 дугаар сарын 27-28-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Гурвансайхан сумын ЕБС-ийн ахлах нийт 25 сурагч хамрагдаж сонгуулийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж сертификат гардан авлаа. “Хариуцлагатай сонгогч” сургалтыг дараах 3 үндсэн модуль Сонгуулийн ба сонгох, сонгогдох эрх, Сонгуулийн үйл явцыг олгох нь, Хариуцлагатай сонгогч байх нь сэдвийн хүрээнд сургагч багш Ш.Энхсүх, Ж.Түмэндэлгэр нар зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан сурагчид маш идэвхтэй оролцсон бөгөөд сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн сургалтын орчин нөхцлийг хангаж өгсөн сумын ИТХ, ЕБС-ийн хамт олонд баярлалаа. #хариуцлагатайсонгогчхөтөлбөр #сонгуулийнерөнхийхороо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%