Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-07

2022 оны 3 сарын 5-6-ны өдрүүдэд Зүүн бүсийн мини волейболын тэмцээн 10-12 нас, 13-14 нас гэсэн 2 ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Дундговь амйгийн зүүн бүсийн 7 сумын 214 тамирчин оролцлоо. Тэмцээнийг Гурвансайхан сумын ЕБС, Засаг дарга, ЗДТГ, сумын волейболын холбоо, багийн Засаг дарга нар, ахмад багш Ж. Цэцэгдэлгэр, Гурвансайхан багийн малчин Ж. Өлзийсайхан, П. Төмөржав, Дэрсэнэ-Ус багийн малчин Л. Лхагважав, Чулуут багийн малчин Ц. Сүрэнжав нар ивээн тэтгэж хамтарч ажиллалаа.

Ж. Даваадорж багштай манай баг тамирчид амжилттай оролцож 10-12 насны ангилалд эрэгтэй баг Хүрэл медаль, эмэгтэй баг Алтан медаль, 13-14 насны ангилалд эрэгтэй баг Хүрэл медаль хүртлээ. Мөн "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар 6а ангийн сурагч Ч. Номинмөнхзул, "Шилдэг холбогч"-оор 7а ангийн сурагч Н. Мөнхбадрах нар тодорч, багийн дүнгээрээ 2-р байр эзэллээ. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан нийт ард иргэд, тэмцээнд амжиттай оролцсон багш, сурагчдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж спортын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%