Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

"УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-01-31

Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Тавхайн Дулмаа XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн босгон дээр "УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН"-аар тодорч шагналаа гардан авлаа.

Дулмаа нь 1974 онд Гурвансайхан сумынхаа "Давших зам" нэгдэлд илгээлтээр мал маллаж ажил амьдралынхаа гарааг эхэлжээ. Тэрбээр 1978 оноос хойш өнөөг хүртэл мал аж ахуй дээр тасралтгүй, идэвхитэй ажиллаж байгаа бүтээлч, хөдөлмөрч, тэргүүний малчин саальчин эмэгтэй юм. 2010 оноос эхлэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж сүү, сүүн бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд чанар, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн хэрэглэгчийн хэрэгцээг ханган, сумын брэнд бүтээгдэхүүн болгон улмаар "Дундговь түншллэл" үзэсгэлэн худалаанд жил бүр тогтмол оролцож өөрийн гэсэн захиалагч, үйлчлүүлэгчтэй болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%