Гурвансайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны анхдугаар буюу ээлжит долоодугаар хуралдаан 2022.01.24-ны өдөр танхим болон цахим хослуулан 73,7 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Сумын мал сүргийг 2022 онд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм батлах тухай
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын үйл ажиллагааны журам батлах тухай
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо батлах тухай
Сумын мал эмнэлэгийн тасгийн улсын байцаагч Р. Сүхбаатар шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж холбогдох асуултад хариулт өгч санал сонслоо. Мөн зэргэлдээх сумдад малын гоц халдварт ШҮЛХИЙ өвчин гарсантай холбогдуулан өвчний голомттой нутагт нүүднл хийхгүй байхыг малчдад уламжлахыг мэдэгдэж, шүлхий өвчний талаарх гарын авлагыг ИТХ-ын төлөөлөгчдөд тараалаа.