Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

1992 оноос өнөөг хүртэлх Гурвансайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023-01-01

Дундговь аймгийн Гурвансайхан сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга

/1992 оноос өнөөг хүртэл/

Монгол Улсын түүхэнд 1990 онд анхны ардчилсан сонгууль явагдаж төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлыг сонгосон билээ. Энэхүү сонгууль ч хөдөө орон нутагт явагдаж Гурвансайхан сумын иргэд анхны ардчилсан сонгуульдаа идэвхитэй оролцож  25 төлөөлөгч бүхий ИТХ – ыг байгуулан ИТХ – ын даргаар тухайн үед “Давших зам” хоршооны даргаар ажиллаж байсан Шагдарын Батсүхийг уг албыг хавсран гүйцэтгүүлж байв.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль батлагдсанаар Гурвансайханчууд төрийн дээд байгууллагаа шууд, чөлөөтэй, ардчилсан зарчмаар сонгох баталгаа нь улам баталгаажин орон нутгийн сонгуульд идэвхитэй оролцон 20 төлөөлөгч бүхий ИТХ – ыг байгуулан ИТХ – ын Тэргүүлэгчдийн даргаар тухайн үед “Давших зам” хоршооны даргаар ажиллаж байсан Ш. Батсүхийг уг албыг хавсран гүйцэтгүүлж байв. 1994 оны 10 дугаар сараас  ИТХ – ын Тэргүүлэгчдийн дарга Ш. Батсүх сумын Засаг даргын  албан тушаалд томилогдон ажиллах болсон тул ээлжит бус сонгуулийг зохион байгуулж нутгийн уугуул өндөр настан, Хошууч генерал Жамц овогтой Содномыг ИТХ – ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар сонгон  ажиллуулаж, нарийн бичгийн даргаар Доржням овогтой Батсайхан ажиллаж байжээ. Шинээр зохион байгуулагдсан ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар нийт иргэддээ хандан уриалга гарган сумын ажил үйлс илт суларсан байдалд дүгнэлт хийн ажиллахаар болж ард иргэдтэйгээ биечлэн ярилцаж санал солилцон цаашид сумаа хөгжүүлэх жил жилийн тодорхой зорилтыг ИТХурлаар батлуулан ажилласан байна. 1995 оны эхэнд сумын ИТХ – аас сумын төвөө Мандалговийн өндөр хүчдэлд холбох асуудлыг  эхлүүлж хөрөнгө хуримтлуулах ажлыг анхлан эхлүүлж үүний үр дүнд 1999 оны 3 сард эрчим хүчний төвлөрсөн системд холбогдож албан байгууллага, ААН, ард иргэдийн тав тухьтай ажиллаж амьдрах орчин бүрджээ. 1997 онд сумын шинэ боловсон хүчин Даваагийн Бүдрагчаа сургууль төгсөн ирснээр 1998 оноос сумын ИТХ – ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдон ажилласан байна.

2000 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 20 төлөөлөгч бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Намжилсүрэн, ИТХ – ын орон тооны бус нарийн бичгийн даргаар Д. Батсайхан, ИТХ – ын Тэргүүлэгчээр 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

2004 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 20 төлөөлөгч бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Эрдэнэбат, ИТХ – ын орон тооны болгон нарийн бичгийн даргаар Б. Ууганбат, ИТХ – ын Тэргүүлэгчээр 7 хүний бүрэлдэхүүнтэй ИТХ – ын Тэргүүлэгчдийн дарга Д. Эрдэнэбат, төлөөлөгч Л. Лхам, Д. Батсайхан, Д. Ихбаяр, Р. Сүхбаатар, Ж.Цэцэгдэлгэр, З. Тамир нар ажиллаж байв.

2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 21 төлөөлөгч бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Р.Сүхбаатар, ИТХ – ын  нарийн бичгийн даргаар Б. Ууганбат, ИТХ – ын Тэргүүлэгчээр ИТХ – ын дарга Р. Сүхбаатар, төлөөлөгч Д. Эрдэнэбат, Л. Лхам, У.Хүдэрчулуун,  Г. Найгалмаа, Х. Өлзийрагчаа нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 21 төлөөлөгч бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д. Эрдэнэбат , ИТХ – ын  нарийн бичгийн даргаар Б. Ууганбат, ИТХ – ын Тэргүүлэгчээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Эрдэнэбат , төлөөлөгч Р. Сүхбаатар,  Д. Батсайхан, Л. Лхам, С. Сүрэнжав, У. Хүдэрчулуун, О. Цэрэндолгор нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Энэхүү сонгуулийн хугацаанд буюу 2013 онд Улаанбаатар хотын Нутгийн Зөвлөлийг шинэчлэн байгуулж Нутгийн Зөвлөлийн даргаар нутгийн уугуул Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Равжихийн Эрдэнэбүрэнг, дэд даргаар “Норов зам” ХХК –ны захирал Энхтүвшингийн Загдсүрэн нарыг сонгон ажиллуулснаар сумын төвийг  шинэчлэх төслийн эхлэлийг тавьж хэрэгжүүлэх ажил эхлэснээр 2014 оны 03 дугаар сараас бүтээн байгуулалтын ажил өрнөн орон нутагтаа төвлөрсөн цэвэршүүлэх байгууламж, 2,2 км засмал зам, айл өрхийн нэгдсэн хашаажилт, гудамж талбайн гэрэлтүүлэг, сумын төвийг цэцэрлэгжүүлэх ажлын эхлэл тавигдан ашиглалтанд оруулж, Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл, орон нутгаа гэсэн залуучууд, ард иргэдийн оролцоонд түшиглэн соёл спортын цогцолбор барих ажлыг эхлүүлэн Нутгийн Зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн болон залуучуудын санаачилгаар БНТУ – ын TIKA Олон Улсын Хөгжлийн байгууллагын санхүүжилтээр  “ SSS”  цогцолбор баригдан нээлтээ хийсэн билээ.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 21 төлөөлөгч бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Р. Сүхбаатар, ИТХ – ын  нарийн бичгийн даргаар Ц. Тогосмаа, ИТХ – ын Тэргүүлэгчээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р. Сүхбаатар, төлөөлөгч У.Хүдэрчулуун, Т. Мөнхсүх, Д. Мөнхтайван, Ц. Энхтайван, Ц. Алтангэрэл, Б.Оюунтулга нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2020 оны орон нутгийн хурлыг сонгох сонгуулийн үр дүнгээр 21 төлөөлөгч бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдан иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар Д. Батсайхан, Тэргүүлэгчдээр Д. Батсайхан,  Б. Мөнхбаяр, У. Хүдэрчулуун, Э. Мэндбаяр, Д. Мөнхтайван, Б. Мөнх-Эрдэнэ, Б. Нямдорж нарын 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц. Тогосмаа ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%