Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ

2018-02-27

Гурвансайхан сумын ИТХ-ын Төлөөлөгчид түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа энэхүү цахим хуудсаар учран золгож буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 

     Иргэдийнхээ итгэл найдварыг хүлээн сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид бид сум, орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилгыг тусган, тэдний оролцоог нэмэгдүүлж нийт иргэдийнхээ амьдралыг сайжруулахад хүлээсэн үүргийнхээ дагуу чин сэтгэлээсээ хандан ажиллаж байна.

     Гурвансайхан сумын ИТХурал түүний ажлын алба цахим хуудсаар дамжуулан сум орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийгэм эдийн засгийн мэдээ, мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх боломж нээгдэж байна гэж үзэж байна. 

      Гурвансайханчууд бид 2018 онд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зорилгоо дэвшүүлсэн. Энэ жил бид бүхний хувьд их өрнүүн ажил, амжилтын  жил байх болно. 

          www.gurvansaikhan.dundgovi.khural.mn Цахим хуудсын хэрэглэгч та бүхэнд сайн сайхныг ерөөж, ажлын амжилтыг хүсэн ерөөе. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%