Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ

Гурвансайхан сумын сүлд дуу

2020-05-12

ХААДЫН ДОМОГТОЙ ӨЛГИЙ

Үгийг С. БАТМӨНХ                                                                        Аяыг У. ОРГО

Чингис богдыгоо үдлүүлсэн

Чулууны уул минь сүрлэг дээ

Хоёр загалыг ундаалсан

Цавчирын ус нь цэнгэг дээ

Хайртай нутгийн минь уул ус нь хө

Хаадын домогтой өлгий дөө

Ихэр гурван уул минь

Шүтээн болсон хайрхан даа

Энгэрийн гурван булаг нь

Эрдэнэ болсон рашаан даа

Унаган нутгийн минь уул ус нь хө

Угаас хайртай гурван эрдэнэ дээ

Амьдран суугаа түмнийхээ

Алдар нь болсон Гурвансайхан

Алсад яваа хүүгийнхээ

Азыг тэтгэсэн Гурвансайхан даа

Миний нутгийн нэр нь

Мөнхийн Гурвансайхан даа

Олон зууныг элээсэн

Он цагийн түүхтэй дээ

Үеэс үедээ өвлүүлсэн

Үлэмжийн их баялагтай даа

            Өнө эртний түүхээ

            Үр хойчдоо улбаална даа

Эргэх дөрвөн улирал нь

Гурвын гурван сартай даа

Энд л суугаа бид нар

Гурвансайхан нутагтай даа

            Эгэлгүй нутгийн минь он жил

            Эргэх дөрвөн улиралтай даа

Нарт хорвоогийн бүх сайхнаас

Цогцолж бүтсэн байгальтай

Нандин сэтгэлийн санаа бодлыг

Цээжиндээ тээсэн ард түмэнтэй

            Үзэмж төгс уул ус минь

            Үргэлжийн гайхамшигт диваажин даа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1299
509 / 39%
412 / 32%
184 / 14%
194 / 15%